COVID-19

Болливудын од коронавирус туссан хүмүүсийг сувилж байна

Энэтхэгийн кино жүжигчин, Болливудын од Шикха Малхотра коронавирусийн халдвар авсан хүмүүс туслахын тулд сувилагчаар ажиллаж байгааг “Аль-Жазира” мэдээлжээ.

Өдгөө 25 настай тэрбээр “Шүтэн бишрэгч”, “Араатны эсрэг”, “Үл үзэгдэх ертөнц” зэрэг хэд хэдэн кинонд дүр бүтээж нэрд гарсан нэгэн аж. Төрөлх хот Мумбайд нь коронавирусийн халдвар гарсны дараа тэрбээр эмнэлэгт сайн дураараа өвчтнүүдийг асран сувилж эхэлжээ.

“Би сувилагч мэргэжилтэй. Тэгэхээр хамгийн түрүүнд сувилагч, харин жүжигчний ажил түүний дараа орно. Өвдөж зовсон, хорвоог орхиж буй хүмүүст тусалснаар би хэрсүүжиж, ухаан сууж байна” гэж Шикха Малхотра ярьж байна.

Ийнхүү сувилагчаар ажиллаж байх үедээ тэрбээр өөрөө ч коронавирусийн халдвар авч, эмчлүүлэхэд хүрсэн гэнэ.

Эх сурвалж: Аль-Жазира

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet