Live
COVID-19

03.11: Сүүлийн 24 цагт 80 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нэг хүн нас барлаа

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ, ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

Сүүлийн 24 цагт 21,585 хүнд PCR шинжилгээ хийхэд халдварын 80 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудаас 79 нь хотод, нэг нь Төв аймагт бүртгэгджээ.

Улсын хэмжээн дэх нийт халдварын тоо 3561, дотоодын халдвар 3032 боллоо.

Өнөөдөр 21 дэх хоног дээрээ эмчлүүлж байсан нэг хүн нас барж, коронавирусийн шалтгаантай нийт нас баралтын тоо дөрөв боллоо.

  • Өнөөдрийн байдлаар нийт 48 мянган хүнийг вакцинд хамруулсан.  
  • Сүүлийн 24 цагт 50 хүн эдгэрч гэртээ гарсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet