ДЭЛХИЙН МЭДЭЭ

Британичуудын тал нь Харри, Меган Маркл нарын ярилцлагад таагүй хандаж байна

Их Британийн ханхүү, Сассексийн гүн Харри, түүний гэргий Сассексийн гүнгийн авхай Меган Маркл нар Америкийн хөтлөгч Опра Уинфрид өгсөн ярилцлага, энэ ярилцлагын үеэр хосын ярьсан зүйлс дуулиан дэгдээж, олон нийтийн сүлжээ, цахим орчинд талцал үүсгээд байна. Энэхүү ярилцлага АНУ болох Их Британид цацагдсаны дараа “Ю Гов” компаниас судалгаа явуулж, иргэд үүнд хэрхэн хандаж буйг танджээ.

Судалгааны дүнд британичуудын тал шахам буюу 47 хувь нь  Харри болон Меган Маркл нарын ярилцлагад таагүй хандаж буйгаа илэрхийлсэн байна. Харин 21 хувь тэднийг дэмжсэн бол 31 хувь нь тодорхой сэтгэгдэл төрөөгүй гэж хариулав.

Үүний зэрэгцээ Их Британийн  өглөөний нэвтрүүлгийн хөтлөгч Пирс Морган шууд нэвтрүүлгийн үеэр Меган Марклын ярилцлагад эрс, хурц тайлбар хэлж, буруутган шүүмжилсний улмаас ажлаа өгчээ. ITV сувгийн “Өглөөний мэнд, Британи” нэвтрүүлгийн хаягаар үзэгчдээс 40 гаруй мянган гомдол шүүмжлэл ирж, Сассексийн гүнгийн авхай ч Пирс Морганы эсрэг гомдол мэдүүлсэн байна. Ярилцлага цацагдсаны дараа Пирс Морган “Меган Марклын үгэнд итгэхгүй байна. Тэр цаг агаарын мэдээ уншсан ч итгэхгүй байсан” гэхчилэн хэлсэн юм.

Дуулиан тарьсан ярилцлага гарсны дараа Бакинхэмийн ордон мэдэгдэл гаргаж, сүүлийн жилүүдэд Харри, Меган Маркл хоёрт тун хэцүү байсанд Хааны гэр бүлийнхэн харамсаж буйгаа илэрхийлэн, тэдний ярьсан асуудалд, тухайлбал арьс өнгөөр ялгаварласан асуудалд нухацтай хандана гэж онцолжээ. “Зарим зүйлсийг буруу зөрүү санаж байж болох ч энэ бүхнийг гэр бүлийн хүрээнд шийднэ” гэж мэдэгдэлд өгүүлсэн бөгөөд Харри, Меган Маркл нар гэр бүлийн хайртай гишүүд хэвээр байх болно гэсэн аж.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet