Сүүлийн жилүүдэд оролцсон бүх тэмцээндээ түрүүлж дэлхийн олон рекордыг тогтоож, Монгол Улсынхаа аваргаар гурван удаа дараалан тодорсон Тамирын Тэнүүн 400 тамирчнаас манлайлж онлайноор болсон 31 дэх удаагийн ой тогтоолтын ДАШТ-ээс алтан медаль хүртжээ.

Тэрбээр "Хурдны тоо" төрөлд таван минутад 624 цифр цээжилж алдаагүй санаснаар дэлхийн рекордын эзэн болж Гиннесийн номд бичигдэхээр болов. Энэ төрлийн дэлхийн рекордыг өмнө нь БНХАУ-ын 616 цифрээр эзэмшиж байсныг Т.Тэнүүн гурван жилийн дараа ийнхүү шинэчлэсэн.

31 жилийн хугацаанд таван минутад 600 цифрээс дээш цээжилсэн ердөө гурван тамирчин байдаг бөгөөд манай тамирчин тэдний эгнээнд нэгдснээр барахгүй дэлхийн чансаанд нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ.

Энэ удаагийн ой тогтоолтын ДАШТ-д Монголын баг 20 алт, 15 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж 19.018 оноогоор Монгол Улсын шигшээ баг үнэмлэхүй ялалт байгуулав.

#Т.Тэнүүн ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо,