Орос Украин руу түрэмгийлсний дараа олон улсаас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний улмаас Орост барууны кино, телевиз үзэх боломж багассаар байгаа энэ үед “Харри Поттер” цуврал Оросын стриминг платформуудаас устгагдахаар болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Оросын хамгийн том кино платформ болох “Kinopoisk” болон “Amediateka” шидтэний ертөнцийн тухай өгүүлэх цувралын лиценз нэгдүгээр сарын 31-нд дуусаж байгааг мэдэгдсэн байна.

“Amediateka” нь “Харри Поттер”-ын лицензийн эрхийг сунгахыг оролдсон боловч чадаагүй гэж Оросын стриминг салбарын нэрээ нууцалсан эх сурвалж “РИА Новости”-д мэдээлжээ.

Өнгөрсөн хавар Оросын хамгийн том цахим номын түгээгч хоёр компани зохиогчийн эрх эзэмшигчийн хүсэлтээр “Харри Поттер”-ын номуудыг дэлгүүрээсээ татаж байв.

“Харри Поттер” цувралыг бүтээсэн “Warner Bros. Pictures” компани болон Холливудын бусад студиуд мөн Украины түрэмгийллийн хариуд Оросын кино театруудад киногоо гаргахаа түр зогсоогоод байгаа.

Холливудын кинонууд гарахаа больсон нь Оросын дотоодын кино салбарт сайнаар нөлөөлж байгаа бөгөөд Зөвлөлтийн алдарт “Чебурашка” хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар нээлтээ хийснээсээ хойш ердөө нэг сарын дараа Оросын бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кино болжээ.

Эх сурвалж: The Moscow Times

#кино, #ОРос, #Харри Поттер,