Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон барууны удирдагчдыг Украинд “аль болох хурдан” сөнөөгч онгоц нийлүүлэхийг уриалжээ.

Жо Байден саяхан Украинд “F-16” сөнөөгч онгоц нийлүүлэхгүй гэж мэдэгдсэн бол өчигдөр Даунинг Стритийн хэвлэлийн төлөөлөгч барууны тийрэлтэт онгоц нийлүүлэх тал дээр эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдсэн.

Харин Украинд дэмжлэг үзүүлэх асуудлаар АНУ-ын хууль тогтоогчидтой хэлэлцээр хийхээр Вашингтонд айлчлаад байгаа Жонсон Киевийг шаардлагатай бүх хэрэгслээр хангах ёстой гэж үзэж байна.

Тэрээр “Fox News”-т “Ийм ийм зэвсэг өгөх нь алдаа болно гэж хэлдэг ч эцсийн дүндээ бид нийлүүлж, энэ нь Украины хувьд зөв зүйл болдог” гэж хэлжээ.

Жонсон үргэлжлүүлэн “Тэдэнд танк эсэргүүцэх мөрнөөс харвах пуужин нийлүүлэх нь буруу санаа гэж хэлж байсныг би санаж байна. Үнэн хэрэгтээ энэ нь зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд Доналд Трампын үед АНУ тэдэнд жавелин өгсөн. Тэд Оросын танкнуудыг няцаах тулалдаанд зайлшгүй шаардлагатай байв” гэж хэлсэн байна.

Олон пуужин хөөргөх систем буюу “MLRS”-ийн талаар маргаж байсан ч украинчуудад “үнэлэхийн аргагүй” тус болсон гэдгийг мөн дурджээ.

Тэрээр “Миний хэлэх гэсэн санаа бол цаг хугацаа хэмнэж, мөнгөө хэмнэж, хүний амь авар. Украинчуудад хэрэгтэй зүйлийг аль болох хурдан өг” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian

#Борис Жонсон, #Украины дайн,