COVID-19

УОК: Энэ сарын 9, 10, 11-нд вакцинд хамрагдах салбарууд

Гэрэл зургийг MPA

УОК-оос мэдээлэл хийж, вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэж онцоллоо. Тодруулбал, дөрөвдүгээр сардаа багтаан вакцинд хамрагдах шаардлагатай нийт иргэдээ вакцинжуулах бөгөөд энэ сарын 9, 10, 11-нд дараах салбарынханыг хамруулах гэнэ.

2021.03.09

– Улаанбаатар цахилгаан түгээх,

– Тохижилт үйлчилгээний компани,

– Цэвэрлэх байгууламж,

– Хил хамгаалах,

– Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллага.

2021.03.10-наас

– Худалдаа, үйлчилгээний салбар.

2021.03.11-наас

– Боловсролын байгууллагын багш, ажилтан, алба хаагчдыг гэх мэтээр төлөвлөгөөний дагуу дархлаажуулна.

Дүүрэг бүрт 10-15, хотын хэмжээнд 85 цэг ажиллах юм. Вакциныг төлөвлөсний дагуу татаж аван долоодугаар сард дархлаажуулж дуусахыг зорьж байна. Ирэх сар хүртэл болох байсан урлагийн 17 тоглолтын 90 гаруй хувь нь цуцлагдсан, 10 орчим хувь нь танхимын 50 хувийн дүүргэлттэй үйлчилж байна гэсэн судалгаа гарчээ.

No description available.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet