Туркийн зүүн өмнөд хэсэгт, Сиритэй хиллэдэг Газиантеп хотод хүчтэй газар хөдлөлт болжээ.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт орон нутгийн цагаар 04:17 цагт Газиантеп хотын ойролцоо 17.9 км гүнд болж, чичиргээ нь Туркийн нийслэл Анкара болон Кипр, Ливан, Сирид мэдрэгдсэн байна.

Хэд хэдэн барилга нурж, олон хүн нурангид дарагдсан байж магадгүй гэж орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Эхний газар хөдлөлтөөс 11 минутын дараа 9.9 километрийн гүнд дахин 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг АНУ-ын Геологийн алба мэдэгдэв.

800,000 хүн амтай Малатья хот газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдсэн байна.

Хөрш Сирид мөн хэд хэдэн орон сууцны барилга нурсны улмаас хүмүүс бэртэж, нурангид дарагджээ.

https://twitter.com/DredreBabb/status/1622411661276577792?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1622411661276577792%7Ctwgr%5E5d48f42bbe90be078dafec139bcef65b921909fd%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.mirror.co.uk%2Fnews%2Fworld-news%2Fbreaking-massive-magnitude-77-earthquake-29141511

Эх сурвалж: BBC

#Газар хөдлөлт, #турк,