Live
COVID-19

03.08: Сүүлийн 24 цагт 108 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ, ЭМЯ-наас мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагт 13269 хүнд шинжилгээ хийхэд халдварын 108 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд нийт 3336 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 2588 нь эдгэрчээ. Шинээр илэрсэн халдваруудын гурав нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 54 нь УДЭТ-ын ажилтнуудаас илэрсэн гэдгийг хэллээ.

Мөн коронавирусийн халдвартай биеийн байдал хүнд байсан нэг хүн бөөр, сахарын дутагдлаар нас барсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 49 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай  732 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд хоёр, хүнд хоёр,  хүндэвтэр 68, хөнгөн 659 хүн эмчлүүлж байгаа аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet