Турк, Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо даваа гарагт 33,000 давж, цаашид ч өсөх хандлагатай байна.

Эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа ч нурангид дарагдсан хүмүүсийг аврах боломж улам бүр хумигдсаар байна.

Хамгийн их хохирол амссан Туркийн өмнөд хэсгийн Антакья хот болон бусад хотуудад дээрэм тонуул нэмэгдэж, оршин суугчид болон тусламжийн ажилтнууд нөхцөл байдал улам дордож байгааг анхааруулжээ.

Ирэх сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж буй Ерөнхийлөгч Тайип Эрдоган дээрэм тонуулчидтай хатуу тэмцэхээ мэдэгдсэн байна.

Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг тус улсад барилгын чанарын асуудал хөндөгдөж эхэлсэн ба Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай гамшигт нэрвэгдсэн 10 мужид нурсан олон мянган чанаргүй барилгатай холбогдуулан 131 хүнийг баривчилсныг мэдэгджээ.

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүс болон сөрөг хүчний улстөрчид засгийн газар тусламж үзүүлэх ажилд хойрго хандаж байгааг буруутгаж байна.

Инфляцын өсөлт, Туркийн мөнгөн тэмдэгт суларсан зэргээс болоод нэр хүнд нь унаад байсан Эрдоган замын асуудлаас болоод тусламж хүргэхэд хүндрэлтэй байгааг хүлээн зөвшөөрсөн ч нөхцөл байдлыг хяналтдаа авсан гэж мэдэгдэв.

Сирийн босогчдын хяналтад байдаг баруун хойд хэсэгт гамшигт хамгийн ихээр өртөж, олон хүн орон гэргүй болжээ. Тус бүс нутагт засгийн газрын мэдэлд байдаг бүс нутгуудтай харьцуулахад бага хэмжээний тусламж хүргэсэн байна.

НҮБ-ын тусламжийн асуудал эрхэлсэн дарга Мартин Гриффитс “Бид өдийг хүртэл Сирийн баруун хойд хэсгийн ард түмэнд хүрч чадахгүй байна. Тэдэнд орхигдсон мэт санагдаж байгаа нь гарцаагүй” гэж “Twitter”-ээр мэдэгдэв. Одоогоор НҮБ-ын тусламжийг тээвэрлэхийн тулд Туркээс Сирийн хойд хэсэг хүртэл ганцхан гарцыг нээсэн байгаа аж.

Бүс нутгийн ихэнх хэсгийг хяналтдаа байлгадаг Исламист Хаят Тахрир аль-Шам (HTS) бүлэглэлийн зөвшөөрлийн асуудлаас болж тусламж хүргэх асуудал зогсонги байдалд орсныг НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Идлиб дэх “HTS”-ийн эх сурвалж тус бүлэглэл засгийн газрын мэдэлд байгаа бүсээс ямар ч тусламж хүлээн авахгүй, зөвхөн Туркийн талаас тусламж тээвэрлэх боломжтойг мэдэгджээ.

Европын орнуудаас үзүүлж буй газар хөдлөлтийн тусламжийн эхний хэсэгт Сирийн засгийн газрын мэдэлд байгаа Дамаскт ням гарагт хүргэгдсэн байна.

Хоёр улсад амь үрэгдсэн хүний тоо 33,000-ыг давснаар энэхүү газар хөдлөлт нь 21-р зууны хамгийн хөнөөлт буюу хамгийн олон хүний аминд хүрсэн байгалийн гамшгийн зургаад бичигджээ.

Эх сурвалж: Reuters

#Газар хөдлөлт, #СИри, #турк,