Оросын түрэмгийллийн нэг жилийн ой болохоос хэд хоногийн өмнө Украины зүүн хэсгийн Бахмут хотод Оросын томоохон довтолгоо эхэлсэн тухай НАТО-ийн тэргүүн мэдэгдэв.

Мөн Украины дайчид хуурай замын шинэ довтолгоонд бэлтгэлтэй байгааг орон нутгийн эрх баригчид даваа гарагт мэдэгдсэн байна.

Бахмут дахь бэхлэлтийг улам бэхжүүлж, зөвхөн цэргийн үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийг оруулахыг зөвшөөрч байгаа бол хотыг орхихыг хүссэн энгийн иргэд ирж буй галыг тэсвэрлэхээс өөр аргагүй гэж батальоны командлагчийн орлогч мэдэгдэв.

Бахмутын төлөө тулаан хэдэн сарын турш үргэлжилж байгаа бөгөөд Орос хотыг эзлэн авснаар Донецк мужид байр сууриа тогтоож, олон сар үргэлжилсэн бүтэлгүйтлийн дараа ховорхон ялалт байгуулах боломжтой болох юм.

НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Брюссельд “Тэд илүү их цэрэг, илүү их зэвсэг, илүү их хүчин чадлыг Бахмут руу илгээж байгааг бид харж байна” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

Украины Свобода батальоны командлагчийн орлогч Владимир Назаренко “Хот, хотын захын хороолол, бэхлэлт бүхэлдээ, нэн ялангуяа Бахмутын чиглэл болон Костантиновка бүхэлдээ цохилтод өртөж, галзуу, эмх замбараагүй байдалд байна” гэж даваа гарагт мэдэгджээ.

Түүнчлэн Оросууд фронтын шугам дагуу тасралтгүй их буугаар буудаж байгаа ба Бахмутын ойролцоох 16 сууринг бөмбөгдсөн болохыг Украины арми мэдэгдсэн байна. Гэхдээ өнгөрсөн нэг өдрийн дотор тус улсын цэргүүд Бахмут орчимд, Харьков, Луганск, Запорожье мужуудад болсон дайралтыг амжилттай няцаасан гэв.

Ерөнхийлөгч Володимир Зеленьский даваа гарагийн оройн мэдэгдэлдээ “Бахмутыг түрэмгийлэгчдэд бүслэгдэхээс сэргийлж, фронтод бидний гол байр суурийг хамгаалж буй бүх цэргүүдэдээ талархаж байна” гэж хэлсэн бол Оросын Батлан хамгаалах яам цэргүүд нь фронтын шугамыг хэдэн километрээр урагшлуулсан гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Бахмут, #Нато, #ОРос, #УКраин,