Ковид-19: Халдвар бүртгэгдэж, хамгаалалтад авсан 6 байршил

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын тохиолдлын тоо буурахгүй хэвээр байна. Түүнчлэн шинэ голомтууд үүсч эхэлсэн нь санаа зовоогоод байна. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн 12:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд халдвар бүртгэгдсэн дараах 6 байршлыг хамгаалалтад авлаа.
1. СХД: 19-р хороо, 8в байрны 3-р орц
2. ХУД: 15-р хороо, Рапид харш 7-р байр 1-р орц
3. ХУД: 21-р хороо, Үндсэн хуулийн цэц 481-р байр
4. ХУД: 21-р хороо, Буянт-Ухаа 2 1042 хотхон
5. БГД: 25-р хороо, 301-р байр
6. БГД: 6-р хороо, 42-р байр, 2-р орц.


Хариулах