Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Донбассын бүс нутагт байлдааны ажиллагааг удирдан явуулж байсан Украины нэгдсэн хүчний командлагч Эдуард Москалевыг ажлаас нь чөлөөлснөө ням гарагт мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногт Зеленьский хэд хэдэн цэргийн удирдагчидтай ярилцсан бөгөөд тэдний дунд Москалев багтсан байжээ. Москалев энэ албан тушаалд 2022 оны гуравдугаар сард буюу Орос Украинд халдсаны дараахан томилогдсон юм.

Украины ерөнхийлөгч яагаад ийм шийдвэр гаргах болсноо тайлбарлаагүй бөгөөд Украины зэвсэгт хүчний олон нийтийн мэдээллийн хуудаснуудад энэ тухай ямар ч мэдээлэл тавигдаагүй байна.

Оросын арми Донбассыг бүрдүүлдэг хоёр бүс нутгийг эзлэн авахаар хүчин чармайлт гаргасаар байгаа ба тус улсын зүүн хэсэгт байдал хүнд байгааг Зеленьский сүүлийн хэдэн долоо хоногт удаа дараа анхааруулсан.

Украин болон барууны албаныхны хэлснээр Оросын тал их хэмжээний хохирол амссан ч хүчээ Бахмут хотод төвлөрүүлж, дайралтаа үргэлжлүүлсээр байна.

Хамгийн сүүлд ням гарагт оросууд Бахмут орчимд хэд хэдэн амжилтгүй довтолгоо хийсэн тухай Украины Зэвсэгт хүчний жанжин штаб “Facebook” хуудсаараа мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Володимир Зеленьский, #Украины дайн,