Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский зүүн фронтын Бахмут хотын нөхцөл байдал улам бүр хүндэрч байгааг мэдэгдэв.

Жилийн өмнө Орос Украин руу цөмрөн орсноос хойших хамгийн ширүүн тулаануудын нэг нь Орос болон салан тусгаарлагчдын хяналтад байдаг Украины Донецк мужийн Бахмут хотод өрнөсөөр байна.

Оросын зэвсэгт хүчин тус хотыг эзлэхээр зургаан сар гаруй хугацаанд оролдож байгаа ба сүүлийн үед хотыг эзлэх оролдлогоо эрчимжүүлж, цэргүүд нь фронтын шугамын зарим хэсэгт амжилттай урагшилжээ.

Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын салан тусгаарлагчдын удирдагч Денис Пушилин хот руу орох бараг бүх зам Оросын хяналтад орсныг мэдэгдсэн байна.

Зеленьский мөн өдөр тутмын мэдэгдэлдээ Оросын довтолгооноос болж Украины арми Бахмутад ихээхэн хохирол амсаж байгааг хэлээд, бүс нутагт тулалдаж буй цэргүүдэд талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн Украины бүх нутаг дэвсгэрийг Оросын терроризмоос хамгаалахын тулд орчин үеийн байлдааны нисэх онгоц нийлүүлэхийг барууны орнуудад дахин уриалав.

Украины хуурай замын цэргийн командлагч мөн Бахмут хотын нөхцөл байдал маш хурцадмал байгааг, мөн Оросын цэргүүд хотыг бүслэхийн тулд довтолгоогоо эрчимжүүлсэн тухай мягмар гарагт мэдэгджээ.

Генерал Александр Сирский “Их хэмжээний хохирол амссан ч дайснууд манай цэргүүдийн хамгаалалтыг нэвтлэн, хотыг бүслэхийг оролдож, ‘Вагнер’-ын хамгийн бэлтгэлтэй довтолгооны ангиудыг илгээсэн” гэж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ, Оросын Батлан хамгаалах яам Бахмутын ойролцоох Украины зэвсгийн агуулахад цохилт өгч, АНУ-д үйлдвэрлэсэн пуужин болон нисгэгчгүй онгоцнуудыг устгасан тухай мэдэгдэв. Одоогоор Украины тал халдлагын талаар мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: BBC

#Бахмут, #Володимир Зеленьский, #ОРос, #УКраин,