Өнгөрсөн шөнө Оросын цэргүүд бүслэлтэд байгаа Бахмут хотыг ойролцоох Хромове тосгонтой холбодог гол гүүрийг дэлбэлсэн болохыг Донецк мужийн Константиновка хотын цагдаа нар мэдэгдэв.

Цагдаа нарын хэлснээр гүүрийг энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, сум болон бусад цэргийн хангамж зөөвөрлөхөд ашигладаг байсан тул ойрын өдрүүдэд засварлахаар яаравчилж байна гэжээ.

Уг гүүр нь мөн Бахмут хотыг Часив Яр хоттой холбодог, хангамж тээвэрлэдэг сүүлчийн гол зам байсан аж.

Гэхдээ цэргүүд хот руу шороон замаар нэвтрэх боломжтой хэвээр байгааг цагдаа нар мэдэгдэв.

Цагдаагийн мэдээллийг Бахмут дахь тусгай хүчний гагнуурчин баталж, гүүр Оросын пуужинд оногдож, том тогоо үүссэнийг “CNN”-д ярьсан байна.

Украины албаны хүний мэдэгдсэнээр дайны өмнө 75 мянга гаруй хүн амтай байсан Бахмут хотод одоогоор 5,000 орчим хүн үлдсэн бөгөөд албадан нүүлгэн шилжүүлэх тушаал үйлчилж байгаа аж.

Оросын арми Бахмут руу урагшилсаар байгаа ч Украины арми байр сууриа хадгалж, ухрах төлөвлөгөөгүй байна.

Эх сурвалж: CNN

#Бахмут, #ОРос, #Украины дайн,