Гүржийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам нийслэл Тбилисид хоёр өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа “гадаад агент”-ын тухай хуулийн төслөө эргүүлэн татах болсноо пүрэв гарагт мэдэгдэв.

Тус нам “хуулийн төслөө ямар ч тайлбаргүйгээр, болзолгүйгээр эргүүлэн татна” гэж мэдэгдээд, нийгэмд үүсээд байгаа зөрчилдөөнийг багасгах шаардлагатайг дурдсан байна. Мөн хуулийн төслийн талаар радикал сөрөг хүчин “худал” мэдээлэл тарааж байгааг шүүмжилжээ.

Гэвч сөрөг хүчний удирдагчид эсэргүүцлийн жагсаал орон нутгийн цагаар 19:00 цагт дахин үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна. Ингэхдээ засгийн газрыг хуулийн төслийг албан ёсоор буцааж, жагсаалын үеэр баривчлагдсан бүх хүмүүсийг суллахыг шаардаж байгаа аж.

Мягмар гарагт Гүржийн парламент уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталсны дараа олон мянган жагсагч парламентын ордны гадаа цугларч, цагдаа нартай мөргөлдсөн билээ. Эрх баригчид олон арван хүнийг саатуулсан гэж мэдэгдээд байгаа.

Эх сурвалж: Reuters

#гадаад агентын тухай хууль, #Гүрж, #Гүржийн мөрөөдөл,