ДЭЛХИЙН МЭДЭЭ

Н.Пашинян Үндсэн хуулийг өөрчлөхийг санал болгов

Карабахын зөрчлийн улмаас Ерөнхий сайд Никол Пашиняныг огцрохыг шаардсан жагсаал Арменид үргэлжилсээр байна. Ерөнхий сайд өнгөрсөн даваа гарагт олны өмнө үг хэлж, Үндсэн хуулийг өөрчлөх санал дэвшүүлэв.

Ингэхдээ тэрбээр Төрийн тэргүүний эрх мэдлийг нэмэх нь зүйтэй гэж онцолжээ. Тус улсын одоогийн Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдэл маш хязгаарлагдмал бөгөөд улам ч хязгаарлах хэрэгтэй гэж Н.Пашинян өмнө нь үзэж байв.

Ерөнхий сайдын ийнхүү үг хэлсний дараа сөрөг хүчнийхэн ч парламентын байрны өмнө цуглаж, Н. Пашиняныг огцруулахаас нааш тэмцлээ зогсоохгүй гэдгээ дахин онцлов.

Уулын Карабахт болсон зэвсэг мөргөлдөөний улмаас энгийн иргэдийн амь эрсдэж, Москва, Ереван, Бакугийн гурван талт хэлэлцээрийн дүнд галаа зогсоосон. Гэхдээ Армени Карабахын хэд хэдэн мужийг Бакугийн мэдэлд шилжүүлсэн бөгөөд үүнийг арменичууд эрс шүүмжилж, Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж буй.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet