Пүрэв гарагт Ерөнхийлөгч Владимир Путин Оросын тэрбумтнуудад ашгаас илүү эх оронч үзлийг өмнөө тавихыг уриалж, барууны орнуудын хориг арга хэмжээний эсрэг эдийн засгаа дэмжихийн тулд эх орондоо хөрөнгө оруулалт хийхийг санал болгосон байна.

Өчигдөр Москва хотод болсон Оросын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбооны чуулга уулзалтад Олег Дерипаска, Владимир Потанин, Алексей Мордашов, Герман Хан, Виктор Вексельберг, Виктор Рашников, Андрей Мельниченко, Дмитрий Мазепин хүмүүс оролцжээ.

Путин уг уулзалтаар “улс даяар ард түмний амьдралын чанарыг мэдэгдэхүйц сайжруулах”-ын тулд илүү идэвхтэй эдийн засгийг хэрхэн бий болгох талаар тэдний санал бодлыг сонсоно гэсэн ч ашиг орлогоо ардаа орхиж, улс орныхоо хэрэгцээг нэн түрүүнд тавих хэрэгтэй гэсэн хатуу сануулгыг Оросын тэрбумтнуудад өгсөн байна.

Тэрээр Оросын бизнесийн элитүүдэд хандан “Хариуцлагатай бизнес эрхлэгч гэдэг бол Оросын, эх орныхоо жинхэнэ иргэн юм. Түүний ашиг сонирхлыг ойлгож, үйл ажиллагаа явуулдаг иргэн юм” гэж хэлжээ.

Үргэлжлүүлэн “Тэр оффшор бүсэд хөрөнгөө нуудаггүй, харин улсдаа компаниудаа бүртгүүлж, гадаадын эрх баригчдаас хараат болдоггүй” гэж хэлсэн байна.

Мөн ажилчдынхаа төлөө санаа тавьж, авьяас чадвараа ашгийн төлөө бус нийтийн сайн сайхны төлөө чиглүүлсэн бизнес эрхлэгчдийн “эрхэм зорилго”-ыг Путин сайшаажээ.

Өнгөрсөн онд Украин руу түрэмгийлсний дараа барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан нь Оросын эдийн засгийг сүйрүүлэх оролдлого байсан ч бүтэлгүйтсэн гэж ерөнхийлөгч пүрэв гарагт мэдэгдэв.

Гэсэн ч Оросын бизнесийн салбарын элитүүдийг тайван суухын оронд “яг одоо арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн уриалсан байна.

Кремлийн төсвийн алдагдал ихсэж байгаа энэ үед Оросын томоохон компаниудад ирэх дарамт нэмэгдсээр байна. Хамгийн тод илрэл бол засгийн газар гэнэтийн ашгийн татвараас 300 тэрбум рубль буюу 3.9 тэрбум доллар төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Сангийн сайд Антон Силуановын хэлснээр гэнэтийн ашгийн татварыг 5 орчим хувиар тогтоох бөгөөд энэ нь хуулийн дагуу 2024 оноос хэрэгжиж эхлэх гэнэ.

Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #ОРос,