COVID-19

ЕВРОП: Ковидын паспорттой болох санал дэвшүүлжээ

Коронавирусийн халдвар авсан хүмүүсийг ковидын паспорттой болгох саналыг Австрийн Канцлер Себасьян Курц дэвшүүлжээ. Энэ паспорт дээр ковидын халдвар авсан, эсэхээс гадна хийлгэсэн вакцин, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг багтаах нь зүйтэй гэж тэрбээр онцолсон байна.

Ийм паспорттой болсноор иргэд Европын холбооны газар нутагт саадгүй зорчих, аялах, арга хэмжээнд очих, зоогийн газар болон үйлчилгээний бусад байгууллагаар үйлчлүүлэхэд аюулгүй, дөхөм болно гэж Канцлер үзэж буйга илэрхийлэв.

Одоогоор Израильд ийм систем үйлчилж байгаа бөгөөд иргэний мэдээлэл, вакцин хийлгэсэн, эсэх, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг нэгтгэсэн цахим бичиг баримтыг иргэдэд олгож эхэлсэн.

Тэрбээр Европын холбооны гишүүд энэ саналыг хэлэлцэж дэмжихгүй байсан ч эх орондоо үүнийг нэвтрүүлэн, хөрш орнууддаа уриалахаа мэдэгджээ. ДЭМБ-ын Онцгой нөхцөл, байдлын хөтөлбөрийн тэргүүн Майкл Райан ковидын паспорттой болгох санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Эх сурвалж: Лента

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet