Яг одоо Сүхбаатарын талбайд “Ирвэс хамгаалах сан”-ийн биологич Т.Лхагвасүмбэрэлийг хөнөөсөн хэргийг дахин шалгахыг шаардаж, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-аас тайван жагсаал зохион байгуулж байна.
Т.Лхагвасүмбэрэл агсан “Ирвэс хамгаалах сан”-гийн Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нуруун дахь Хээрийн судалгааны төвд биологичоор ажиллаж, Тост, тосон бумын нуруунд ашиглалтын болон хайгуулын лиценз ихээр олгосныг эсэргүүцэн тэмцэж байх үедээ буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 6-нд цаг бусаар амиа алдсан юм.
“Ирвэс хамгаалах сан”-ийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсан амиа алдахдаа согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн бөгөөд шинжээчдийн дүгнэлтээр Т.Лхагвасүмбэрэл агсныг живэлт болон хөнгөн зэргийн согтолтын улмаас амиа алдсан гэсэн дүгнэлт гарсан юм. Гэхдээ энэхүү дүгнэлтийг түүний ар гэр, хамтран зүтгэгчид нь үгүйсгэсээр ирсэн билээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах