Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьша, Э.Батшугар нар байр сууриа илэрхийллээ.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулах УИХ-ын гишүүн Э.Батшугарын горимын санал 74 хувиар дэмжигдсэн.

Дараа нь Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, төрийн албаны төлөвшил, хөгжлийн өнөөгийн байдал, чадахуйн зарчмын хэрэгжилт, төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүй, төрийн албаны сургалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Төрийн албаны зөвлөлөөс 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг  танилцууллаа. Тайлант  онд төрийн албаны ерөнхий шалгалтыг 2 удаа зохион байгуулснаар төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөц 3739-өөр нэмэгдэж, нийт 14000-д хүрсэн байна. Төрийн захиргааны удирдах албан тушаалын 729, гүйцэтгэх албан тушаалын 5042, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 358 албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулснаар 3731 иргэнийг нэр дэвшүүлж томилуулжээ. Ёс зүйн зөрчлийн тоо өмнөх оноос бага зэрэг буурсан нь сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах талаарх Улсын Их Хурлын бодлого, Төрийн албаны зөвлөл болон төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа соён гэгээрүүлэх болон нөлөөллийн олон талт үйл ажиллагаа нь төрийн албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүй, соёлд тодорхой хэмжээний эерэг нөлөөлөл үзүүлж эхэлсний үр дүн хэмээн үзжээ.  Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын  үр дүнд 453 байгууллагын 7178 албан хаагчийн томилгоонд хяналт шалгалт хийж,  1489 зөрчилтэй томилгоог илрүүлж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авсан байна. Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх нэг механизм бол шийдвэр гаргагчдын төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих шинэ хуулийн зохицуулалт хэмээн үзэж, төрд хохирол учруулсан хууль бус шийдвэр гаргасан 27 албан тушаалтанд холбогдох 303 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага хүргүүлж, уг шаардлагыг биелүүлээгүй 7 албан тушаалтанд холбогдох 107 сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Мөн иргэний хэргийн шүүхээр 13 хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, төрд учруулсан 145.7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Үүнээс 39.5 сая төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн бол үлдсэн 102.2 сая төгрөгийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандаад байгаа талаар танилцуулав. Ковидын хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд төрийн албанд томилогдсон нийт 2.808 иргэний томилгоонд өнгөрсөн онд хяналт хийж, зөрчлийг арилгуулах талаар анхаарал хандуулан ажиллаж, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй 794 иргэнийг төрийн албанаас чөлөөлүүлж, шаардлага хангасан 823 иргэнийг сонгон шалгаруулалтад оруулж  төрийн албанд жинхлэн томилуулах арга хэмжээ авчээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх хасагдсан иргэдийг “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд бүртгэн, хяналт тавих ажлыг эхлүүлсэн байна. 

2019-2022 онд шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан нийт 579 иргэн санд бүртгэгдсэнээс 227 нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон байна. Эдгээр албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлөх хуулийн заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний санал, төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, мэдлэг, ур чадвар, туршлагад суурилсан, хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааны талаар цаашид авах арга хэмжээний талаар дараах саналыг итгэлийнхээ төгсгөлд танилцууллаа.

Түүний дараа тайланг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулж, УИХ-ын гишүүд Төрийн албаны зөвлөлийн гишүүд буюу Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүдийн асуултад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон тус зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс, Ажлын албаны дарга Г.Билгүүн нар хариулав.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Идэрбат, Б.Дэлгэрсайхан нарын гишүүд төрийн албан хаагчдын ангилал зэрэглэлийг хэрхэн дүйцүүлж байна вэ, төрийн албаны, тэр дундаа төрийн үйлчилгээний албаныхны цалинг нэмэгдүүлэх талаар Төрийн албаны зөвлөл хэр санаачлагатай ажиллаж байгаа талаар асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, 15-20 жил боловсрол, эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаалд ажилласан төрийн албан хаагч төрийн захиргааны албанд шилжихээр ахлах мэргэжилтэнтэй дүйцүүлж байна. Үүнийг ямар журмаар дүйцүүлсэн вэ, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах талаар ямар бодлого баримталж буй талаар асуусан.

Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр төрийн тусгай, үйлчилгээний албан хаагчдыг төрийн захиргааны албан тушаалд адилтгах шийдвэр гарсан. Төрийн улстөрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаатай дүйцүүлэх, адилтгах гэсэн хоёр байдлаар зохицуулж байна. Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалд ажиллах боломжийг нээсэн хуулийн зохицуулалт буй болсон. Ажилласан жилийг бус албан тушаалын ангилал зэрэглэлийг адилтгах байдлаар зохицуулсан жагсаалт бий. Төрийн захиргаа, тусгай, үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх саналыг Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт илгээсэн. Засгийн газар хэлэлцээд 2023 оны баталсан төсөвт багтаан төрийн албан хаагчдын цалинг урамшуулал, нэмэгдэл хөлс болон бусад байдлаар нэмэх 6 төрлийн шийдвэр гаргасан. Гэхдээ нэмэгдлийн хэмжээ Төрийн албаны зөвлөлийн саналын хэмжээнд хүрээгүй. Харин 2024 оны төсөвт тусгаж авч үзэх байр суурийг Засгийн газар илэрхийлсэн гэж Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба хариуллаа. Мөн Төрийн алба цомхон чадварлаг байх бодлого баримталж байна. Гэхдээ хүн амын өсөлттэй холбогдуулан төрийн үйлчилгээ авч буй иргэдийн тоо нэмэгдэж буй учраас төрийн үйлчилгээний албан хаагчдыг цомхотгох бус чиг үүрэг тодорхой, үр дүнтэй байх чиглэлд анхаарч байгаа талаарх байр сууриа Төрийн албаны зөвлөл илэрхийлж байв.

Мөн орон нутагт хоёрдмол засаглалын зөрчлөөс шалтгаалан төрийн албан хаагчдын томилгооны асуудал нь нутгийн захиргааны эрх мэдлийг хүчгүйдүүлж байна. Энэхүү хоёрдмол засаглалыг хэрхэн цэгцлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах ямар сургалтыг хийж байгаа талаар болон хөдөө орон нутагт төрийн алба эзгүйдэж, сул орон тоо олон болсон. Төрийн албаны зөвлөл ерөнхий шалгалтын сонгон шалгаруулалтыг орон нутагт онцгойлон зохион байгуулах боломжийн талаар гишүүд асууж байв.

Орон нутгийн захиргааг бэхжүүлэхийн тулд босоо удирдлагатай байгууллагуудын томилгоог нутгийн захиргаа зохион байгуулж, харин мэргэжил арга зүйн зөвлөгөөг төв байгууллагууд нь хариуцах тогтолцоонд шилжих саналыг Төрийн албаны зөвлөлөөс тавьж байгаа ажээ. Монгол Улсын 330 сумын 312 суманд төрийн албаны сул орон тоо бий гэнэ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс ирэх 5 дугаар сараас эхлэх сонгон шалгаруулалтыг онцлогтой явуулах боломжийг судалж байгаа талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын 60 хувийг ярилцлага хэлбэрээр зохион байгуулахаар судалж буй ажээ. Өнөөдрийн байдлаар төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцсэн 14165 иргэн байна. Эдгээр иргэд төрийн албаны туслах түмшэлийн 1700 төрлийн албанд ажиллах боломжтой юм байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Энхбаяр нар төрийн алба цомхон, чадварлаг байх бус төрийн алба данхайж байгаа талаар шүүмжилж, төрийн албаны орон тоо нэмэгдэж байгаа шалтгааныг тодруулж байв.

Энэ онд шинээр байгуулагдсан цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёлын үйлчилгээний байгууллагуудад ажиллахаар 16659 төрийн үйлчилгээний албан хаагчид нэмэгджээ. Улстөрийн албан тушаалтан 406 хүнээр цөөрсөн нь зөв эхлэл юм. Харин төрийн захиргаанд 998 орон тоо шинээр нэмэгдсэн нь нэг яам, хоёр агентлаг шинээр байгуулагдсантай холбоотой гэж Ажлын албаны дарга Г.Билгүүн хариуллаа.

Төрийн үйлчилгээ хүртээмжтэй байх бодлогын хүрээнд хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, төрийн үйчилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Ковидын үеийн хугацаанд 1196 зөрчилтэй томилгоо байсан. Үүнээс 491 тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна хэмээн тус зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс хариулсан. 

#live, #УИХ, #чуулган,