Live
COVID-19

02.26: Сүүлийн 24 цагт 30 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ, ЭМЯ-наас мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 30 тохиолдол шинээр бүртгэгдэж, улсын хэмжээн дэх нийт тохиолдол 2831 боллоо. Шинээр илэрсэн халдварын тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн ба өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээгээр илэрсэн 16 тохиолдол байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллэв.

Түүнчлэн сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Харин халдварын эсрэг вакцины хувьд нэн тэргүүнд хийлгэх шаардлагатай эмнэлгийн ажилчид зэрэг 4900 гаруй хүнд хийгээд. байгаа аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet