"Шувуу" ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг өнгөрсөн долоо хоногт Филиппин улсаас авчирсан. Т.Бадамжунай эх орноосоо хол дөрвөн жил гаруй амьдраад ийн баригдаж ирсэн юм.

Тэгвэл "Тавантолгой төмөр зам" компанийн захирал Н.Удаанжаргалын байршлыг тогтоож чаджээ. Тэрбээр Т.Бадамжунайгаас хол "ниссэн" байна. Түүний "сураг"-ийг "Шувуу" ажиллагааныхан хаа байсан Латин Америкийн нэг орноос гаргажээ. Н.Удаанжаргал 2022 оны аравдугаар сард эх орноосоо явсан. Түүний сураг эхлээд Өмнөд Солонгост, дараа нь Сингапурт гарч байв. АТГ-аас Н.Удаанжаргалыг "Богдхан төмөр зам"-ын санхүү болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж, яллагдагчаар татсан. Улмаар түүнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. 

Ер нь бол "Шувуу" ажиллагааг зохион байгуулагчид оргон зайлсан хүмүүсийн пасспортыг хүчингүй болгож, дансыг "царцаах" арга хэмжээ авсан. Энэ нь үр дүнгээ өгч буй бололтой. Т.Бадамжунай АТМ-аас мөнгө авах гэж байгаад баригдсан. 

Мөн Н.Удаанжаргал мөнгөн гуйвуулгатай холбоотойгоор байршил нь ил болсон байгаа юм. Ямартай ч одоогоор Н.Удаанжаргалыг баривчилж, Монголд авчрах улс хоорондын Засгийн газрын түвшний яриа хэлэлцээ, хууль хяналтыг байгууллагын хамтын ажиллагаа эхлээд байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

#онцолсон, #Н.Удаанжаргал Латин Америкт бүгж байгааг "Шувуу" ажиллагааныхан тогтоолоо,