CS:GO тоглоомын Парисын мажор тэмцээнд оролцох эрхийн төлөөх Азийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад боллоо. Тэмцээнд Ази-Далайн бүсийн 12 орны топ 8 багийн 40 тамирчин оролцсон юм.

Манай ”The Mongolz” баг Е-спортын Азийн аваргад өрсөлдөж, Парист болох дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа.

Тэд финалд БНХАУ-ын Rare atom багтай тулж, 16:11, 16:11 гэсэн тооны харьцаагаар буюу хоёр тоглолтонд тэмцээний үр дүнг шийдэж чадлаа. Тэд энэхүү амжилтаа үзүүлэхдээ Хятад улсын, дэлхийн шилдэг багийг ур чадвар, тактикийн тоглолтоор илт илүүрхэж чадав.

Парист болох тэмцээн нь ирэх сарын 8-21-нд болох бөгөөд нийт 1 сая 250 мянган долларын шагналын сантай, нэр хүндтэй тэмцээн юм.

#”The Mongolz” Е-спортын дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа,