Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда ирэх долоо хоногт Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Тэгвэл хоёр улсын Төрийн тэргүүн нарын албан ёсны яриа хэлэлцээний үеэр “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцана гэж албан мэдээнд дурджээ.

Одоогоор “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилээс БНПУ-ын Радом хотод 46, Варшав хотод 12, нийт 58 монгол оюутан суралцаж байна.

Хоёр улсын “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөр”-ийн хүрээнд польшийн тал жил бүр 22 оюутан, аспирант хүлээн авдаг.

Хоёр улс 2021 оны зургадугаар сард Боловсролын хөтөлбөрийг шинэчлэн байгуулсан. Өнөөдрийн байдлаар БНПУ-ын их, дээд сургуульд 75 монгол оюутан, аспирант суралцаж байна.

Варшавын их сургуульд 1950 онд байгуулагдсан Монгол судлалын тэнхим монгол хэл, монгол судлал болон түвд, манж, түрэг судлал, шашин судлал зэрэг чиглэлээр өнөөг хүртэл сургалт явуулж байна.

      МУИС-ийн Бизнесийн сургууль, Лодьзийн Их сургуулийн эдийн засгийн сургууль хамтран 2+2 хөтөлбөрийг 2018-2019 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж байна.

#онцолсон,