Өдгөө 80 настай, АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө мягмар гарагт зарлалаа.

Байден видео мэдэгдэлдээ “Би дөрвөн жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ Америк мөн чанарын төлөө тэмцэнэ гэдгээ хэлсэн, одоо ч гэсэн. Одоо бол тайвшрах цаг биш. Тийм учраас би дахин сонгуульд нэр дэвшиж байна. Энэ ажлаа дуусгана. Би чадна гэдгээ мэдэж байна” гэж хэлжээ.

Мөн тэрээр Америкийн ардчиллыг хамгаалах нь түүний үүрэг гэж мэдэгдсэн байна.

Байден Бүгд найрамдах намын мөрийн хөтөлбөрийг Америкийн эрх чөлөөнд заналхийлж буй заналхийлэл гэж тодорхойлоод, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хязгаарлах, нийгмийн даатгалыг танах, ном хориглох хүчин чармайлттай тэмцэхээ амлаж, Трампын дэмжигчдийг шүүмжилжээ.

Төлөөлөгчдийн танхимд цөөнх болсон, 2024 оны Сенатын сонгуулийн хүндхэн сорилттой тулгарах нь тодорхой болоод буй Ардчилсан намын хувьд 80 настай Байден дахин ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх нь түүхэн бөгөөд эрсдэлтэй алхам болно гэж шинжээчид үзэж байна.

Дөрөвдүгээр сарын 19-нд гаргасан “Reuters/Ipsos”-ийн санал асуулгад Байдены үнэлгээ ердөө 39 хувьтай байсан бөгөөд зарим америкчууд түүний насны тал дээр ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Хэрэв Байден хоёр дахь удаагаа сонгогдвол бүрэн эрхийн хугацаа нь дуусахад тэрээр 86 нас хүрэх юм. Энэ нь АНУ-ын эрэгтэйчүүдийн дундаж наслалтаас бараг арван насаар өндөр үзүүлэлт аж.

Гэсэн ч эмч нар түүнд хоёрдугаар сард үзлэг хийснийхээ дараа согтууруулах ундаа хэрэглэдэггүй, долоо хоногт таван удаа дасгал хийдэг Байденыг “албан үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой” гэж зарласан.

Хоёрдугаар сард “Reuters/Ipsos” агентлагийн явуулсан өөр нэг санал асуулгад оролцсон Ардчилсан намын дэмжигчдийн 59 хувь нь Байденыг тодорхойлохдоо “засгийн газарт ажиллахад дэндүү хөгшин” гэсэн хувилбарыг сонгосон байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #жо байден,