ДЭЛХИЙН МЭДЭЭ

Билл Гейтсийн сан “Alibaba”-гийн бүх хувьцаагаа худалджээ

Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гейтс нарын байгуулсан сайн үйлсийн төлөөх “Bill & Melinda Gates Foundation” сан “Alibaba” групп, “Uber Technologies”-ийн бүх хувьцаагаа худалдсан байна. Мөн тэд “Apple”, “Amazon”-ы хувьцаагаа ч зарж борлуулжээ.

Үүний сацуу БНХАУ-ын санхүүгийн зохицуулагчид банк, санхүүгийн байгууллага, “Ant Group”-ийн удирдлага дор ажилладаг жижиг зээл олгогчдод хязгаарлалт тавьсан нь Жек Макийн үндэслэсэн финтекийн компанид том цохилт болж байгааг “Bloomberg” мэдээлжээ.

Хязгаарлалтын дагуу одоо банкууд нийт зээлийн хэмжээг онлайн зээлийн платформуудтай хамт хязгаарлах ёстой болж байна. Ийм хязгаарлалт тавьж буй нь “Ant Group”-ийн цаашдын өсөлтийг сааруулж мэдэх нь.

Тус компанийн санхүүгийн үйлчилгээний платформоор дамжуулан 2020 оны зургадугаар сарын 30-ны байдлаар 500 сая хүнд 1.7 их наяд юанийн хэрэглээний зээл олгосон байна. Харин сүүлийн саруудад 10 орчим банк энэхүү хязгаарлалтын улмаас хэрэглээний зээл олгох тал дээр дээрх платформуудтай хамтран ажиллахаа зогсоожээ.

Эх сурвалж: Bloomberg

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet