ДЭЛХИЙН МЭДЭЭ

Их Британид 2.3 тонн хар тамхи илрүүлэв

Их Британийн хууль сахиулагчид Колумб Улсаас тээвэрлэн авчирсан 2.3 тонн кокаин илрүүлсэн тухай “Sky News” суваг мэдээлжээ. Портсмутын олон улсын боомтоор дээрх хар тамхийг нэвтрүүлсэн даруйд нь илрүүлснээ хууль сахиулагчид мэдэгдсэн байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор 21-56 насны 10 хүнийг баривчлаад байгаа юм.

Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлагийн мэдээлснээр, тус улсад илрүүлсэн хамгийн их хэмжээтэй мансууруулах бодис бөгөөд 184 сая фунтээр үнэлэгдэх хэмжээнийх аж.

Ташрамд, коронавирусийн халдвар, цар тахлын улмаас улс орнууд агаарын болон газрын хилээ хааж, хөл хорио тогтоосон нь хар тамхи, мансууруулах бодисын наймаанд ч нөлөөлж байна. Одоо усан зам, олон улсын боомтоор их хэмжээний хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарах нь олширч байгааг хууль сахиулагчид онцолж буй.

Эх сурвалж: Sky News

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet