Улсын хэмжээнд 67.7 сая толгой мал өвөлжлөө. Өвөлжилт, хаваржилтын байдал тогтвортой байгаа ба гол үндэс нь цаг агаарын таатай нөхцөл төдийгүй улсын хэмжээнд бэлтгэсэн өвс тэжээлийн хангамж харьцангуй өндөр байсан нь нөлөөлсөн гэж ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх хэллээ.

https://www.youtube.com/watch?v=-NswbZf8ebU

Б.Очироо – Малчин:

-Ноднин өвөл хүндхэн болсон. Цас их орсон. Хонь малдаа тэжээл өгч л өвөлжсөн дөө. Харин энэ жил тэжээл өгөөгүй. Сайхан өвөл болж байна. Мөн төлийн гарз байхгүй сайхан өвөл болсон. Одоо хонь мал эд төллөж байгаа. Өчигдөр хэдэн төл авсан. Өнөөдөр цас ороод тэнгэр бүрхэгдүү байна. Цас их орвол хавардаа жаахан хүндэрч магадгүй гэж бодож байна.

Д.Батмөнх - ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга:

-Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам жил болгон өвөлжилт, хаваржилтын ажлыг зохион байгуулдаг. Энэ өвөл 67.7 сая толгой малыг өвөлжүүлж, хаваржуулах зохион байгуулалтын арга хэмжээ авсан.

Өнөөдрийн байдлаар бол манай орны өвөлжилт харьцангуй тогтвортой. Мал аж ахуй тогтвортой байна гэж хэлж болно. Энэ дээр хэд, хэдэн үндслэлийг хэлж болно. Монгол орны мал аж ахуйн өвөлжилтийн байдал, хаваржилтын байдал тогтвортой байгаагиийн гол үндэс нь цаг агаарын таатай нөхцөл байлаа. Мал харьцангуй тарга хүч сайтай орсон учраас малын зүй бус хорогдол буурсан дүнтэй гарна гэж дүгнэж байгаа. Хоёрдугаарт, улсын хэмжээнд бэлтгэсэн өвс тэжээлийн хангамж харьцангуй сайн байгаа.