ДЭЛХИЙН МЭДЭЭ

Германд араб, чеченьчүүдийг шалгаж байна

ХБНГУ-ын цагдаагийн газар тус улсад амьдран суудаг араб, чечень гаралтай иргэдийг шалгах томоохон ажиллагаа явуулж байна. Нийслэл Берлиний 22 хэсэгт зэвсэг, хар тамхины наймаа эрхэлж байж магадгүй гэсэн шалтгаанаар шалгалт явуулж, татварыг шалгасан бөгөөд үүний дүнд хоёр хүнийг баривчлаад буй.

ХБНГУ-д хууль бус үйл ажиллагаа явуулдаг “Реммогийн бүлэг” хэмээх гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэсэн иргэдийг шалгаж буй нь энэ. Берлин, Дрезденд музейн үзмэр дээрэмдсэн, хар тамхи,  зэвсэг наймаалсан хэрэгт тэд холбоотой байж магадгүй  аж.

Үүнээс өмнө буюу энэ сарын эхээр Бельгид амьдардаг чечень гаралтай 28 иргэний гэрт нэгжлэг хийсэн юм. “Имарат Кавказ” зэрэг террорист бүлэглэлийнхэн Европын орнуудад амьдардаг иргэдээр дамжуулан мөнгө угааж байж магадгүй гэж хууль сахиулагчид үзэж байна.

Эх сурвалж: lenta

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet