Тус улсын хойд, зүүн, өмнөд хэсэгт ширүүн тулаан өрнөж, Украины гол хотууд болох Харьков, Херсон Оросын их бууны бай болж байна.

Өнгөрсөн шөнө Оросын шүхэрчид Харьков хотод газардсан ба цэргүүд хотын хойд хэсэгт байрлах цэргийн эмнэлэг рүү дайрчээ. Мөн өглөө тус хотын цагдаагийн байр болон их сургуулийн байр пуужингийн цохилтод өртсөн. Оросын агаарын болон пуужингийн цохилтын улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, есөн хүн шархадсан гэж орон нутгийн онцгой байдлын алба мэдээлж байна.

Орос Украины өмнөд хэсэгт орших Хар тэнгисийн стратегийн боомт хот Херсоныг хяналтандаа авсан гэж мэдэгдэж байгаа ч орон нутгийн эрх баригчид тус хотыг Украины хяналтад хэвээр байгаа гэж мэдэгдсэн.

Украин гадаадаас "Stinger" болон "Javelin" пуужингууд, мөн Туркийн нисгэгчгүй онгоцнуудын ээлжит ачааг хүлээн авахаар төлөвлөж байна гэж Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резников мэдэгдэв.

Халдлага долоо дахь өдрөө үргэлжилж байгаа ба өнөөдрийг хүртэл 700,000 орчим хүн Украиныг орхин дүрвээд байна.

Украин болон Оросын хоёр дахь шатны хэлэлцээр өнөөдөр буюу лхагва гарагт болох гэж байгаа ч хэлэлцээр хаана болох талаар одоогоор мэдээлэл алга байна.

Эх сурвалж: BBC

#Дайн, #ОРос, #УКраин,