COVID-19

Индонезэд вакцинаас татгалзсан иргэнийг шийтгэнэ

Коронавирусийн халдварын тархалтыг зогсоохын тулд ард иргэдээ дархлаажуулахаар төлөвлөж буй Индонезийн эрх баригчид вакцин хийлгэхээс татгалзсан иргэдэд шийтгэл ногдуулах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, вакцинаас татгалзсан хүмүүст нийгмийн халамжийн хөтөлбөрийг зогсоох, хойшлуулах, захиргааны үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, торгох зэрэг арга хэмжээ авах талаар  Ерөнхийлөгч зарлиг гаргасан байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард тус улсад явуулсан судалгаагаар иргэдийн 65 хувь нь вакцин хийлгэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн бол үлдсэн хэсэг нь эрүүл мэндэд эрсдэл учирч магадгүй, гаж нөлөө үзүүлж болзошгүй гэсэн шалтгаанаар вакцин хийлгэхийг хүсэхгүй байгаагаа мэдэгджээ.

Индонезэд одоогоор 1.7 сая хүн вакцин хийлгээд байгаа бөгөөд Ерөнхийлөгч Жоко Видодо анхны тунг хийлгэсэн. Тэд Хятадын “Sinovac” вакциныг ашиглаж байгаа бөгөөд энэ оны сүүлч гэхэд 180 сая хүнийг дархлаажуулахаар төлөвлөж байна.

Эх суралж: South China Morning Post

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet