ГХЯ: Гуравдугаар сарын нислэгийн ХУВААРЬ гарлаа

Коронавирусийн нөхцөл байдлын талаар УОК, ГХЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ирэх сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцуулсан юм. Мөн хоёрдугаар сард нийтдээ дөрвөн удаагийн нислэг үйлдэхээр төлөвлсөн ч дахин хоёр нислэг нэмсэн гэлээ.
Тодруулбал,
- Хоёрдугаар сарын 19-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд,
- Хоёрдугаар сарын 24-ний өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлд,
- Хоёрдугаар сарын 26-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд,
- Хоёрдугаар сарын 27-ны өдөр Алматы-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх аж.


Хариулах