COVID-19

Европын холбоо 33 сая тун вакцин хүлээн авав

Европын холбоо коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины 33 сая тунг хүлээн авсан тухай Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ. Одоогоор Европын холбооны хэмжээнд 22 сая хүн вакцины анхны тунг, долоон сая хүн хоёр дахь тунгаа тариулаад байгааг тэрбээр мөн онцлов.

Вакцины нийлүүлэлтийг нэмэгдүүлж, бүртгэн авсан вакцинаас худалдан авч, ойрын хугацаанд дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр  Брюссель төлөвлөж байна. Тэд “Pfizer/BioNTech” компанийн вакцинаас 600 сая тун, “Moderna”-гийн 160 сая тун, “AstraZeneca”-гийн 400 сая тунг худалдан авах бөгөөд вакцин гарган авсан бусад компанитай ч хэлэлцээр хийж буй аж.

Европын холбоо оршин суугчдынхаа 70 хувийг энэ зундаа багтаан дархлаажуулна гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet