АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Монгол Улсад айлчилж байна. Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хувьд АНУ нь тэргүүлэх чиглэлийн орон бөгөөд тус улстай батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилладаг.
1991 онд анх батлан хамгаалахын атташе харилцан суулгах хэмжээнд харилцаа тогтсоноос хойш хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын Батлан хамгаалах салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, олон улсын энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх, бүс нутгийн тогтвортой байдлын талаар харилцан санал солилцох зэрэг чиглэлээр тус тус хөгжиж байна.
Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.
Монгол Улс, АНУ-ын харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран амжилттай урагшлан хөгжиж байгаа бөгөөд энэхүү харилцааг хөгжүүлэхэд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа чухал үүрэг гүйцэтгэж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн талаар:
Хамтын ажиллагааны арга хэмжээнүүдийг жил бүрийн эхэнд тохиролцон төлөвлөж явуулдаг. Цаашид дараах 5 үндсэн чиглэлүүдэд талууд тодорхой ач холбогдол өгч хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
1. Энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр,
2. Тусгай ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр,
3. Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр,
4. Байгууллагын болон хүний хөгжлийн чиглэлээр,
5. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үед авран туслах ажиллагаа явуулах чиглэлээр ажилладаг.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах