УЛААНБААТАР

Нийслэлийн автозамын уулзваруудыг 200 орчим камераар хянаж, хөдөлгөөнийг 85-86 хувьтай хязгаарлажээ

Гэрэл зургийг MPA

Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, автозамын уулзварууд 200 орчим камераар хянаж, хөдөлгөөнийг 85-86 хувьтай хязгаарлаад байна.

Нийслэлийг Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан байсан. Сар шинийн өдрүүдэд өдөртөө 0.5 орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байсан бол энэ сарын 16-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн байна. Энэ нь зайлшгүй ажиллах шаардлагатай 14 чиг үүргийн байгууллагын ажилтнууд, худалдаа, хүнсний салбарынхан ажилдаа ирж буцах оргил цагаар өссөн  байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн автозамын хөдөлгөөнийг 85-86 хувь хязгаарласан гэдгийг Улаанбаатар хотын замын удирдлагын төвийн дарга Д.Одбаяр мэдээллээ.

Мөн замын хөдөлгөөний зохицуулалттай холбоотой иргэд болон цагдаагийн байгууллагын алба хаагчдын дунд үл ойлголцол гарах нь буурсан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet