Украины нийслэл Киев хотын ойролцоох Ирпин хотоос 2000 орчим энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн тухай цагдаа нар мэдэгдэв. Цагдаагийн мэдэгдэлд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа ямар хугацаанд явагдсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Өмнө нь Орос Мариуполь, Сумы хотуудаас Украины бусад хэсэг рүү, мөн Киев, Харьков хотуудаас Орос эсвэл тус улсын гол холбоотон Беларусь руу иргэдийг нүүлгэн шилжүүлэх дөрвөн маршрутыг танилцуулсан бол Украины Шадар сайд Ирина Верещук Оросын санал болгож буй хүмүүнлэгийн коридорыг зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдээд байв.

Энэ үеэр Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Украины ГХЯ-ны сайд Дмитрий Кулеба нар гуравдугаар сарын 10-нд Туркийн Антальяд дипломат форумын хүрээнд уулзахаар төлөвлөж байгаа тухай Оросын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

Мөн хэдхэн цагийн дараа буюу Киевийн цагаар 16:00 цагт Украин, Оросын төлөөлөгч нарын гурав дахь шатны хэлэлцээр болох гэж байна.

Эх сурвалж: BBC

#ОХУ, #УКраин, #Украины дайн,