Томуу, томуу-төст өвчний нөхцөл байдлын талаар ЭХЭМҮТ-ийн АЭЭСТ-ийн эрхлэгч, Клиникийн профессор, Хүүхдийн тэргүүлэх зэргийн их эмч , АУ-ны магистр О.Солонго мэдээлэл өглөө.

Тэрбээр "Томуу, томуу төст өвчин жил бүрийн хүйтэн сэрүүний улирал эхлэхэд улирлын томуу, амьсгалын замын цочмог халдварт өвчин гэх нэрээр илэрч эхэлдэг. Энэхүү эмгэгийн дэгдэлтийн үе эхэлсэн бөгөөд хамгийн элбэг тохиолддог өвчин юм.

Ялангуяа 0-5 насны хүүхдүүд жилдээ зургаан удаа томуу, томуу төст өвчинд өртөх эрсдэлтэй байдаг.

Томуу, томуу төст өвчин нь 90-95 хувь нь вирусын шалтгаантай байдаг бөгөөд 200 гаруй вирусыг агуулдаг байна. Амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүнийг өвчлүүлдэг цочмог эмгэг юм. Нууц үе 1-5 хоног дунджаар 48 цаг байдаг" гэв.

Томуугийн үеийн хүнд шинжүүд:

Хүүхэд:

  • Өндөр халуурах (38C дээш),
  • Амьсгалын тоо ихсэх,
  • Уруул, нүүр хөхрөх ,
  • Цээж хонхолзох,
  • Цээжээр өвдөх,
  • Булчин өвдөх- хүүхэд алхах дургүй байх,
  • Шингэн алдах,
  • Ханиалгах зовиур олон хоног үргэлжлэх зэргээр илэрнэ.

Насанд хүрэгчид:

  • Амьсгал давчдах,
  • Цээж, хэвлийгээр байнга өвдөх,
  • Даралт өөрчлөгдөх,
  • Толгой эргэх,
  • Шээсний гарц буурах,
  • Гэдэсний булчин өвдөх,
  • Ядрах, идэвхгүй болох,
  • Халуурах, ханиалгах зовиур улам ихсэх,
  • Архаг хууч өвчин сэдрэх зэргээр илэрнэ.

#live, #эмя,