COVID-19

БНСУ: Өндөр настнуудад “AstraZeneca” вакцин хийхгүй

“AstraZeneca” вакциныг өндөр настнуудад хийхээс татгалзаж буйгаа Өмнөд Солонгос Улс мэдэгджээ. Тус улс Британи, Шведийн компаниудын хамтран гаргасан “AstraZeneca” вакцинаас 760 мянган тунг худалдан авч, хоёр, гуравдугаар сард багтаан коронавирусийн халдвар авах эрсдэлтэй бүлгийнхнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Тэд эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, эмч нар, ахмад настнуудын асрамж, сувиллын газрынхан, нөхөн сэргээх эмчилгээний төвийн ажилтнуудыг вакцинд хамруулах аж. Гэхдээ “AstraZeneca” вакциныг 65-аас дээш насныханд хийхгүй гэсэн шийдвэр гаргаснаар дархлаажуулалтын төлөвлөгөө өөрчлөгдөх бололтой.

Энэ вакцин өндөр настнуудад үзүүлэх үр дүн өндөр биш, мөн архаг хууч өвчтэй хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэж мэргэжилтнүүд анхааруулсан. Ийм шалтгаанаар Испани Улс ч 65-аас дээш настай хүмүүст “AstraZeneca”-г хийхээс татгалзаад буй.

Эх сурвалж: Lenta

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet