Яг одоо Украинд өглөөний 10:00 цаг өнгөрч байна. Энэ өдөр Орос улс хөрш Украин руу түрэмгийлсний 19 дэх өдөр бөгөөд нөхцөл байдал хэрхэн өрнөж байгаа тухай эндээс уншина уу.

Даваа гарагийн үүрийн таван цагийн орчимд Киевийн баруун хойд хэсэгт байрлах орон сууцны барилга бөмбөгдөлтөд өртсөний улмаас хоёр хүн амиа алдаж, гурван хүн шархадсан гэж Украины онцгой байдлын албанаас мэдээллээ. Есөн давхар орон сууцны барилга галд автсан байна.

Киев дэх Антоновын нисэх онгоцны үйлдвэрийг Оросын зэвсэгт хүчин их буугаар буудсан тухай Киев хотын захиргаа даваа гарагийн өглөө албан ёсны “Telegram” хаягтаа мэдээллээ. Тус үйлдвэр нь Киев хотын төвөөс баруун хойд зүгт 11 км-ийн зайд оршдог бөгөөд тус улсын хамгийн чухал олон улсын ачаа тээврийн нисэх онгоцны буудал, түүнчлэн цэргийн гол агаарын бааз байжээ.

Оросын арми Украины эмнэлгийг бөмбөгдсөний дараа жирэмсэн эмэгтэй хүүхдийнхээ хамт нас барсан тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Энэ явдал бүслэгдээд байгаа Мариуполь хотод болсон бөгөөд эмэгтэй төрөх эмнэлгийн бөмбөгдөлтөөс зугтаж байжээ.

Оросын армийн зарим төрлийн зэвсгийн нөөц багасаж байгаа шалтгаанаар Орос Хятадаас цэргийн дэмжлэг хүссэн гэж АНУ-ын албаныхан үзэж байна. Хятад улс Орост дэмжлэг үзүүлбэл “үр дагавартай” гэж АНУ анхааруулсан бөгөөд Ромд болох дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадыг Орост зэвсэг нийлүүлэхгүй байхыг ятгах төлөвтэй байна.

Олон тооны Оросын цэргийн албан хаагчид Украины эсрэг дайнд оролцохоос татгалзсан тухай Украины армийн хамгийн сүүлийн ажиллагааны тайланд дурджээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Их Британийн засгийн газар Украины эмнэлэг, хоргодох байр, ус цэвэрлэх байгууламж зэрэг гол барилгуудыг эрчим хүчээр хангахын тулд 500 гаруй хөдөлгөөнт үүсгүүр хандивлана гэж мэдэгдэв.

Оросын төрийн хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны зохицуулагч “Роскомнадзор” Оросын эсрэг хүчирхийлэл өдөөж байна гэсэн шалтгаанаар тус улсад “Instagram”-ыг хориглолоо.

Украины Батлан ​​хамгаалах яам нүүр царай таних технологийн үйлчилгээг ашиглаж эхэлсэн гэж “Clearview AI” компанийн гүйцэтгэх захирал “Reuters” агентлагт мэдээлэв.

Ням гарагт Польшийн хилийн ойролцоо байрладаг энхийг сахиулах, аюулгүй байдлын олон улсын төв цэргийн бааз руу пуужингаар цохилт өгсөн хариуцлагыг Оросын Батлан ​​хамгаалах яам хүлээв.

Польшийн хилийн ойролцоо цэргийн баазад халдлага болсны дараа Украины Ерөнхийлөгч Зеленский НАТО-г нислэггүй бүс тогтоохыг шаарджээ. Тэрээр “Хэрэв манай тэнгэрийг хаахгүй бол Оросын пуужингууд танай нутаг дэвсгэр дээр, НАТО-гийн нутаг дэвсгэр дээр унах нь цаг хугацааны асуудал” гэж хэлэв.

Хангамжийн хомсдолд ороод буй эрүүл мэндийн тогтолцоог дэмжихийн тулд их хэмжээний хэрэгцээтэй эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, тэр дундаа гэмтлийн иж бүрдэл Украинд хүрч байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэв.

Украин, Оросын албаны хүмүүс өнөөдөр хэлэлцээр хийх гэж байна. Хэлэлцээр орон нутгийн цагаар 10:30 цагт эхэлнэ.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Дайн, #ОХУ, #УКраин,