COVID-19

Ковид-19: Эмнэлгийн хамгаалалтын хувцас тайлах өрөө маш өндөр эрсдэлтэй

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын цөөнгүйг эмнэлгийн салбарынхан буюу эмч, сувилагч, үйлчилгээний ажилчид эзэлж байгаа. Энэ нь эмнэлгийн нөхцөлд халдвар тархах эрсдэл хамгийн өндөр байдагтай зайлшгүй холбоотой ч байж мэднэ.

БНХАУ-ын Ухань хотын хоёр эмнэлгийн агаарын чанарын үзүүлэлтэд хийсэн судалгаагаар коронавирус эмнэлгийн дотоод орчны агаарт хадгалагдах эрсдэл өндөр гэдгийг тогтоож, дараах үр дүн гарсан байдаг.

Коронавирус эмнэлгийн дотоод орчны агаарт хадгалагдах эрсдэл:

  • Хамгаалалтын хувцас тайлах өрөө – Маш өндөр
  • Ариун цэврийн өрөө – Өндөр
  • Эмнэлгийн задгай хэсэг – Дунд
  • Өвчтөний өрөөнд – Бага

Судлаачид халдваргүйжүүлэлтийг тухай бүр чанартай хийх, хамгаалалтын хувцас тайлах өрөөнд халдваргүйжүүлэлтийг өндөр хэмжээнд зохион байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet