Live
COVID-19

“72 цагийн дараа дахин шинжилгээ өг гэсэн ташаа мэдээлэл иргэдэд чирэгдэл учруулж байна”

НОК-оос мэдээлэл хийж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын талаарх зөрүүтэй мэдээллийг нэгтгэх асуудлыг хатуу анхаарууллаа.

Тэрбээр “Бид Нийслэлийн 400 мянган өрхийн нэг иргэнээс PCR шинжилгээ авч ажиллах болохоос нийт 1.5 сая хүнээс шинжилгээ авахгүй. Гэтэл иргэдэд иргэн бүрээс шинжилгээ авна гэсэн ойлголт өгч, хүний бөөгнөрөл үүсгээд байгааг ойлгохгүй байна. Та бүхэн хүний хэлсэний ойлгохгүй байгаа бол тэмдэглэж ав. Би хэлсэн дээ. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажил дээр асуудал үүснэ шүү гэж. Гэтэл асуудал гарч байна. Энэ сарын 8-нд өгсөн шинжилгээг яагаад хүчингүй гээд байгаа юм. Иргэд 8, 9-нд өгсөн шинжилгээг хүчингүй гэсэн гээд дахиад өнөөдөр шинжилгээ өгөх гээд зогсож байна. Ингээд л асуудал үүсээд байна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet