Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Ням гарагт CNN телевизэд өгсөн ярилцлагадаа Оросын түрэмгийллийг зогсоох хэлэлцээр амжилтгүй болбол “Дэлхийн гуравдугаар дайн болно" гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр “Би түүнтэй хэлэлцээр хийхэд бэлэн байна. Сүүлийн хоёр жил бэлэн байсан. Хэлэлцээргүйгээр бид энэ дайныг зогсоож чадахгүй гэж бодож байна. Путинтэй зөвшилцөх, ярилцах боломжийг нээлттэй байлгахын тулд ямар ч хэлбэр, ямар ч боломжийг ашиглах ёстой гэж бодож байгаа. Гэвч эдгээр оролдлого бүтэлгүйтвэл энэ нь дэлхийн гурав дахь дайн болно гэсэн үг. Украин НАТО-гийн гишүүн байсан бол дайн эхлэхгүй байсан” гэж хэлжээ.

Гэхдээ Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын бүс нутгийг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрөхийг шаардах аливаа хэлэлцээрээс татгалзаж байгаагаа мэдэгдэв.

Зеленский саяхан нийтэлсэн дүрс бичлэгтээ цаг алдалгүй яриа хэлэлцээр хийхийг уриалж, эс бөгөөс Орос “асар их” хохирол амсах болно гэдгийг анхааруулсан байна.

Тэрээр “Бид үргэлж яриа хэлэлцээр хийхийг шаардаж, энх тайвны төлөөх шийдлүүдийг санал болгож ирсэн. Яг одоо хүн бүр намайг сонсоосой гэж хүсэж байна, ялангуяа Москва. Уулзах цаг ирсэн. Ярилцах цаг болсон. Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, шударга ёсыг сэргээх цаг нь болсон” гэж мэдэгджээ.

Энэ үеэр, Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Олег Николенко Оросын Мариупольд хийсэн үйлдлийг Дэлхийн 2-р дайнтай адилтгасан байна.

“Эхлээд тэд хотуудыг сүйтгэж, эмнэлэг, театр, сургууль, хоргодох байруудыг бөмбөгдөж, энгийн иргэд, хүүхдүүдийг хөнөөсөн. Дараа нь тэд айж, ядарсан хүмүүсийг эзлэн түрэмгийлэгчийн нутаг руу хүчээр нүүлгэн шилжүүллээ. Дэлхийн 2-р дайн гэж үү? Үгүй ээ, Оросын арми өнөөдөр Мариупольд ийм ажиллагаа явуулж байна” гэж Николенко хэлжээ.

Түүнчлэн Оросын Батлан хамгаалах яам Мариуполь хотыг даваа гарагийн өглөөний 05:00 цаг гэхэд бууж өгөхийг уриалж, хариуд нь хүмүүнлэгийн коридор нээнэ гэж амласан бол Украины зүгээс татгалзсан хариу өгчээ.

Даваа гарагийн үүрээр Украины Шадар сайд Ирина Верещук “Бууж өгөх тухай ямар ч асуудал байж болохгүй. Бид энэ талаар Оросын талд мэдэгдсэн” гэж хэвлэлд мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian

#ОХУ, #УКраин, #Украины дайн,