Холокост буюу Дэлхийн 2-р дайны үед нацистууд еврей хүмүүсийг аймаглан устгасан явдлаас амьд үлдсэн Украины иргэн Оросын зүүн хэсгийн Харьков хотод халдлагын үеэр амиа алджээ.

96 настай Борис Романцченко орон сууцыг нь бөмбөгдөх үед нас барсан гэж ойр дотныхон нь мэдэгдсэн байна.

Оросын арми хилээс ердөө 50 км-ийн зайд орших Харьков хотод гурван долоо хоногийн турш тасралтгүй цохилт үзүүлж байгаа бөгөөд одоогоор 500 гаруй энгийн иргэн, тэдний дунд бага насны хүүхдүүд амиа алдсан гэж Украины албаны хүмүүс мэдэгдээд байна.

Романцченко нь “Бухенвальд ба Миттелбау-Дора” дурсгалын санд дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба тэрээр нацистын гэмт хэргийг дурсах тал дээр эрчимтэй ажиллаж байжээ.

Романченко Дэлхийн 2-р дайны үед Бухенвальд, Пенемюнде, Дора-Миттелбау, Берген Бельсен зэрэг хорих лагериудаас амьд үлдсэн ч “нацизмаас ангижруулах ажиллагаа”-ны үеэр Оросын бөмбөгдөлтөнд өртөж амь үрэгдсэнд барууны удирдагчид Путиныг буруушааж байна. Мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг еврей хүн гэдгийг онцолжээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хөрш Украин улс руу довтолсон үйлдлээ “цэргийн тусгай ажиллагаа”-ны тусламжтайгаар Украиныг “нацизмаас ангижруулах” зорилготой хэмээн тайлбарласаар байгаа.

Романцченко 1926 оны нэгдүгээр сарын 20-нд зүүн хойд Бондари хотод төрсөн ба 1942 онд нацистуудад баривчлагдаж, Герман руу цөлөгдөж, тэнд хүнд ажил хийдэг байжээ.

1943 онд зугтах оролдлого нь бүтэлгүйтсэний дараа түүнийг Бухенвальд хорих лагерь руу илгээсэн бөгөөд 1945 онд холбоотнууд лагерыг чөлөөлөх хүртэл 56,545 хүн тэнд амь үрэгдсэн байна. Тэрээр мөн Миттелбау-Дора дэд лагерь, алдарт Берген Бельсен, Пенемюнде зэрэг хорих лагериудаар дамжиж байжээ.

Романченко нь АНУ-ын цэргүүд хуаранг чөлөөлсний 67 жилийн ойг тэмдэглэх зорилгоор 2012 онд Бухенвальдад буцаж очсон бөгөөд Холокостоос амьд үлдсэн хүмүүс “энх тайван, эрх чөлөө ноёлдог шинэ ертөнц”-ийг бүтээхээр амлалт өгч байсан тухай үг хэлж байжээ.

1941-1945 онуудад Нацист дэглэмийн улмаас Европ даяар зургаан сая гаруй еврей хүн амиа алдсан юм.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #ОХУ, #УКраин, #Украины дайн,