ДЭЛХИЙН МЭДЭЭ

Европын холбоо ОХУ-ын эсрэг хоригийг хэлэлцэж эхэллээ

Оросын сөрөг хүчний төлөөлөл, блогч А.Навальныйг баривчлан хорьсон, тэнсэн харгалзах ялыг нь биеэр эдлүүлэх болгон хүндрүүлсэн, мөн ахмад дайчныг доромжилсон хэмээн шинэ хэрэг үүсгэн шүүж буйтай холбоотойгоор Европын холбоо Москвад шинэ хориг тавих талаар хэлэлцэж эхэллээ.

Брюссельд энэ сарын 10-нд болсон хурлын үеэр Европын холбооны төлөөлөгчид энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд шинэ хориг тавихыг гишүүн орнууд дэмжсэн талаар “Bloomberg” мэдээлжээ. Хоригийн нарийн ширийнийг одоогоор мэдээлэх боломжгүй, тодорхой шийдвэр гарсны дараа олон нийтэд мэдээлнэ гэж Европын холбооны төлөөлөгч мэдэгдсэн аж.

Ташрамд, А.Навальныйтай холбогдуулан гаргасан шийдвэрийг Оросын иргэд эсэргүүцэж, өнгөрсөн сарын 23, 31-нд Москва, Санкт-Петербург болон бусад хотод томоохон жагсаал зохион байгуулсан. Энэ жагсаал цуглааны үеэр хууль сахиулагчид, тусгай албаныхан иргэдийн эрхэнд ноцтой халдан, хүч хэрэглэсэн хэмээн Европын холбоо мэдэгдэж байв.

Эх сурвалж: Bloomberg

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet