ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Apple” ухаалаг нүдний шил үйлдвэрлэхдээ TSMC-тэй хамтарна

“Apple” компани ухаалаг нүдний шилнийхээ төсөлд TSMC-тэй хамтрахаар болж байна. Тайванийн технологийн энэхүү компани  “iPhone” гар утасны процессорын нийлүүлэгч компани бөгөөд “Apple”-тэй он удаан жил хамтран ажилласан.

Виртуаль бодит байдал, нүдний шилний функцийг нэгтгэсэн шинэ техникийг тэд хамтран  “micro-OLED” дэлгэцтэйгээр зохион бүтээхээр төлөвлөж байгаа аж.

Шинэ техникийг ойрын жилүүдэд зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд Тайванийн Таоюань хот дахь хоёр компанийн хамтарсан лабораторид судалгааг хийж буй аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet