ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ Мьянмарын армийнханд хориг тавилаа

Мьянмарт цэргийн эргэлт хийж, Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайдыг барьж хориход оролцсон армийн өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдэд  Вашингтон хориг тавьж, АНУ-ын нутаг дэвсгэрт буй нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний Мьянмарын хөрөнгөд тэдний нэвтрэх эрхийг хаасан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ талаар хэлэхдээ Мьянмарын цэргийн эрхтэн, өндөр албан тушаалтнууд ардчиллыг дэмжигч, улстөрчдийг даруй суллах ёстой гэж үзэж буйгаа онцлов. Мөн Америкт буй Мьянмарын хөрөнгөд цэргийн эргэлт хийсэн генералуудыг хүргэхгүй байх талаар бүх арга хэмжээг авна гэдгээ тэрбээр мэдэгдсэн.

Үүний сацуу экспортод хатуу хяналт тавьж, эрүүл мэндийн салбар, иргэний нийгмийнхэн болон ард түмэнд шууд утгаараа тусалж буй салбар, байгууллагуудыг дэмжихээ Вашингтон мэдэгдсэн байна. Ташрамд, Мьянмарын Ракхайн мужид явуулсан тусгай ажиллагааныхаа үеэр хүний эрхийг зөрчсөн хэмээн армийнхныг НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд шүүмжилж, хэсэгчлэн хориг тавиад байсан билээ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet