Live
COVID-19

02.12: Сүүлийн 24 цагт 40 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатор, ЗӨСҮТ болон явуулын лаборатор, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн салбар лаборатори, НЭМҮТ, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн лабораторид 30468 иргэнд PCR шинжилгээ хийхэд 40 хүнээс коронавирус илэрлээ.  

39 хүн нь Улаанбаатарт өмнө нь бүртгэгдсэн халдварын ойрын хавьтал бол, нэг нь Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэн аж.

Сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч, гэртээ гарчээ.

Манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тоо 2247, үүнээс 1735 нь дотоодын халдвар байна. 1409 нийслэлд бүртгэгджээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet