Монголын орчин үеийн поп-сюрреалист уран бүтээлч, урлаг судлаач, багш Э.Гансүхтэй түүний NFT коллекцууд болох “Нутгийн зүг”, “Онгод залрахуй”, “Хүслийн хязгаарт” гурван хэсгээс бүрдсэн дижитал уран бүтээлийн талаар ярилцлаа. Тэрбээр дүрслэх урлаг, дизайны болосвролын салбарт тасралтгүй 16 жил ажиллаж 2007-2021 онд хамтарсан 21, бие даасан хоёр үзэсгэлэнгээ гаргаж байсан, олон улсын урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан туршлагатай зураач юм.

-Монголын анхны NFT дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна. Дижитал уран бүтээлийнхээ онцлогоос дурдвал?

-Энэ удаагийн NFT коллекцууд болох “Нутгийн зүг”, “Онгод залрахуй”, “Хүслийн хязгаарт” гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. Уран бүтээл бүр бэлгийн хамт “Octagon NFT” маркетплэйс дээр худалдаалж эхэлсэн. Тэгэхээр Монголын анхны NFT дуудлага худалдаагаар “Нутгийн зүг” цор ганц хувилбар зургийг худалдаална. Мөн “Онгод залрахуй” бүтээлийн 10 хувилбарыг NFT болгон худалдаалж байгаа. “Хүслийн хязгаарт” бүтээлдээ хүний хүсэл, тэмүүлэл, мөрөөдөл хязгааргүй гэдгийг илэрхийлсэн.

-Таны бүтээлийг худалдаж авсан эзэмшигчдэд бэлдсэн тусгай урамшуулал бий юу. Бусад NFT-ээс ялгарах онцлог юу вэ?

-Бид NFT-дээ зориулсан бүтээлийг дижиталаар зурж байгаа нь бусдаас ялгарах гол онцлог. Учир нь зарим NFT гаргасан уран бүтээлчид, газрууд бүтээлийн фото зургаа NFT болгож зарсан. Энэ нь эзэмшигчийн эрх ашиг, ёс зүйн зарчмыг зөрчсөн үйлдэл юм. Саяхны нэг жишээ бий. Монголын алдартай сайн зураач өөрийн зурсан Чингис хааны зургаараа NFT гаргасан. Гэвч тухайн зургийн эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар байх жишээтэй. Тиймээс фото зургийг NFT болгохгүйгээр NFT-дээ зориулж хувилбар бүрийг сайжруулан зурснаараа онцлог.

Миний гаргасан NFT бүтээлийг худалдан авч эзэмшсэнээр зохиогчийн эрхийг хамт эзэмшинэ. Тухайлбал, уран бүтээл бүрт зохиогчийн эрх, зургийн эх хувилбарыг дагалдуулж байгаагаараа мөн онцлог. Тэгэхээр NFT эзэмшигчид нэрийн хуудас, хувцас, ном, сэтгүүлд хэвлүүлж өөрийн хүссэнээр ашиглах боломжтой. “Онгод залрахуй” уран бүтээл нь 10 хувилбартай гарч байгаа. Энэ бүтээлийн эзэмшигчдэд зохиогчийн эрх, графикийн нэг ширхэг торгон бар зургийн тусгай дугаарлалттай дардсыг бэлэглэнэ. Харин “Хүслийн хязгаарт” бүтээл 100 ширхэг хувилбартай гаргаснаас худалдан авсан эзэмшигч нь Монголын ирээдүйн дижитал уран бүтээлчдийг бэлтгэх сургалтад хөнгөлөлттэй хамрагдах эрхтэй болох юм. Түүнчлэн миний гаргасан дижитал уран зургуудаас хамгийн өндөр үнээр, олныг худалдан авсан уран зурагт хайртай тэр хүнд өөрийн гараар зурсан тосон будгийн уран зургаа бэлэглэнэ.

-Таны NFT зохиогчийн эрхийг дагалдуулж өгч байгаагаараа ялгаатай юм байна. Тэгвэл таны уран бүтээлийн бусдаас ялгарах онцлог арга барил юу вэ?

-Би “Увидас” үзэсгэлэнгээрээ нэг онцлог, өөр концефцийг гаргаж ирсэн юм. Сүүдрийн онол нэртэй. Тухайлбал, тухайн зургийн сүүдэр хэдэн ч дүрстэй байсан сүүдрүүд нэг өнгөтэй. Гэрлүүд өөр өнгөтэй байх ёстой гэсэн асуудлыг хөндсөн. Учир нь амьдралд тохиолдох аливаа зовлон, бэрхшээл, хүнд, хэцүү зүйл бүгд адилхан хар бараан дурсамж, сүүдэр болж үлддэг. Тэнд өөр өнгө байхгүй. Харин нар мандаж гэрэл гарснаас гэрлийн тусгал бүр өөр өнгө болон тусдаг гэсэн санааг илэрхийлэхийг хичээсэн. Тэр концефцоороо NFT гаргахаар ажиллаж байгаа. Сүүлд Английн урлаг судлаачийн миний бүтээлүүдэд хийсэн анализаар намайг поп-сюрреалист уран бүтээлч гэж тодорхойлсон байдаг. Энэ нь Франц улсад сууриа тавьсан урлагийн нэг төрөл, орчин үетэй холилдож поп-сюрреалист гэдэг шинэ урсгалыг үүсгэсэн гэдэг юм.

-Таны бүтээлийг харахад хурдан морины зураг олон байсан. Энэ удаа гарч байгаа NFT коллекцууд ч бас морийг дүрсэлжээ?

-Тийм. Миний докторын зэрэг хамгаалах үндсэн судалгааны ажил бол нүүдэлчдийн том ахуй, соёл болсон хурдан морины шинж, түүнийг дүрслэхтэй холбоотой юм. Морьтой холбоотой миний хийсэн олон бүтээл бий.

-Дижитал сургалт явуулж байгаа гэсэн. Ер нь манайд дижитал уран бүтээлч хэр эрэлттэй байдаг вэ?

-Манайд дижитал уран бүтээлчийн эрэлт, хэрэгцээ асар их бий. Дижитал зураач хомсдолтой байна. Тиймээс дижитал зураач бэлтгэх сургалт явуулахаар шийдсэн. Мэргэжлийн сургуульд 4-5 жилд сурахгүйгээр өөрийн үндсэн мэргэжлийн хажуугаар ажиллах сонирхолтой, зурах дуртай хүмүүст сургалтаа орохоор төлөвлөөд байна. Ялангуяа зурах сонирхолтой ч амьдралын түвшнээс доогуур орлоготой айлын өсвөр насныхныг дэмжихийг зорьж ажиллаж байгаа. Тиймээс “Миний мөрөөдөл” NFT гаргасан. Тодруулбал, “Миний мөрөөдөл” NFT-ийг худалдаж авсан орлогоор таван хүүхдийн мөрөөдлийг биелүүлж сургалтад хамруулах юм. Амьдралыг боломжгүйгээсээ мөрөөдөлдөө хүрч чадахгүй, хүслээ хязгаарлуулна гэдэг хамгийн харамсалтай. “Миний мөрөөдөл” NFT бол дижитал урлагийн боловсролд дэмжлэг үзүүлэх монголчуудын оролцоо юм. Тиймээс 5000 төгрөгийн үнэлгээтэйгээр худалдаална. Үнэлгээ бага мэт боловч амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айлын өсвөр насны авьяаслаг, уран бүтээлч болох хүсэл эрмэлзэлтэй таван хүүхдийг дижитал уран бүтээлч болгон бэлтгэхэд туслах үнэтэй хөрөнгө оруулалт болох болно. Сургалтаар хар, уран зураг, зохиомжийн хичээлийн нийт 256 цагийн сургалт орохоор төлөвлөсөн.

-Цахим технологи эрчийг авсан. Бүх л салбар цахим шилжилт хийж байна. Гэхдээ зарим уран зураг сонирхогчид эх хувилбараар нь хадгалах дуртай байдаг. Уран зураг NFT болж цахим руу шилжихэд уран зураг сонирхогчид ямар байр суурь илэрхийлж байгаа вэ?

-Цахим технологийг 25-40 насныхан илүү сонирхож арилжаанд оролцож байна. Үүнд “Яагаад заавал NFT гэж вэ”, “Яагаад цахим руу, виртуал руу шилжих шаардлагатай вэ” гэсэн асуулт урган гарч байгаа юм. Үүний тайлбар их энгийн. Жишээлбэл, шинэ үеийнхэн насаараа өглөөнөөс орой болтол зүтгэж, хуруу хумсаа хугалан ганцхан байр худалдан авч амьдрах тухай бодохгүй байна. Тэд өөрийн хүссэн мэргэжлээр тав тухтай орчинд ажиллаж оюун, сэтгэлгээнийхээ хүчээр үе тэнгийнхэнтэй уралдах л бодолтой байна. Залуучууд байр худалдаж авахаас илүү тавилгатай байр түрээслэж нэг цүнхэнд хувцсаа хийгээд нүүх боломжтойгоор минималист амьдрах сонирхолтой болсон. Шинэ үеийнхэн ийм сонирхолтой болж том жаазтай зураг худалдаж авахаас илүү NFT худалдаж авч байна. Блокчейн буюу төвлөрсөн бус технологийг жинхэнэ утгаар нь ашиглаж байгаа хүмүүс бол шинэ үеийнхэн. Урлаг ч ялгаагүй цахим технологи руу шилжиж байна. Учир нь урлаг бол хүний төрөлх мэдрэмжийг хөгжүүлдэг, хүнийг амьтнаас ялгадаг ганц зүйл. Тэр ч утгаараа урлаг бол нийгмийнхээ тэргүүнд заларч, нийгмийн удирдагчид нь урлагийнхан байдаг гэдгийн учир нь үүнтэй холбоотой.

Б.БЯМБАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 61 (6793)

#онцолсон, #Э.Гансүх: “Миний мөрөөдөл” NFT таван хүүхдийн мөрөөдлийг биелүүлнэ,