Live
COVID-19

02.11: Сүүлийн 24 цагт 33 хүнээс коронавирус илэрсэний 13 нь БЗД-т байна

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатор, ЗӨСҮТ болон явуулын лаборатор, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн салбар лаборатори, НЭМҮТ, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн лабораторид 21,387 иргэнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ.  Эдгээр иргэд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд бүгд халдвар авсан иргэний ойрын хавьтлууд байна.

Мөн сүүлийн 24 цагт 34 иргэн эдгэрч, гэртээ гарчээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet